Хайрхан нуруу

Цагаан хайрхан

Төгрөг сумын нутагт оршдог 2787 м өндөр цагаан гатиг чулуун уул. Янгир, ирвэс, шилүүс, аргаль, тарвага, үнэг, чоно зэрэг ан амьтадтай.

Буурал хайрхан

Төгрөг сумын нутагт оршдог 3209 м өндөр гантиг, хаш чулуун илэрцтэй уул. Янгир, ирвэс, аргаль элбэг тохиолдоно.

Угалзын нуур

Төгрөг сумаас төрөн гарсан Алдарт ээжүүд

 

Түүх соёлын дурсгал

Шургуугийн хөтлийн хүн чулуу

  Төгрөг сумын нутаг Цагаан хайрханы нурууны Шургуугийн зуслангийн дээд хөтөл дээр хөх саарал боржин чулуугаар үйлдсэн, толгой нь хугарч алга болсон хүн чулуу нэг байдаг. Уг хүн чулуу хэмжээгээрээ нэг их том биш . Газраас дээших хэсэг толгойгүйгээр 76 см орчим өргөн нь 36 см, 8.5 см зузаантай юм. Булш нь мэдэгдэхгүй болсон байна. Ойр орчимд уг хөшөөний толгойг хайгаад олоогүй. Харин газарт булагдсан байж болзошгүй. Учир нь хөшөөний эргэн тойронд тарваганы нүх их байгаа болохоор ийм таамаг байгаа болно. Энэ хөшөөний хэлбэр нь яах аргагүй хүн чулуу боловч доогуур нь буган хөшөөнд байдаг хээтэй төстэй хээ байна. Байдлыг ажиглавал энэ нь хүн чулууны биетэй/ хээтэй, хээгүй/ огт төсөөгүй болохоор эхлээд буган хөшөө байсныг нь ашиглан өөрчилж хүн чулуу болгосон байж болзошгүй юм. Аймгийн нутагт байгаа хүн чулууны дотор ийм байдал хоёртаа тааралдаж байгаа болно. Бугат сумын Тамчийн бэлчирийн хүн чулууны ар талд буган хөшөөний зураг тодоос тод байгаа болно. Харин Шургуугийн хөтлийн энэ хүн чулуун дээр бугын дүрс ажиглагдахгүй байна.

Шилэнгийн хөтлийн хөшөө

Төгрөг сумын Мааньт багийн нутаг Шилэнгийн шар толгойн шилд нэг дор цувраа гурван жижиг хөшөө байдаг. Цагаандуу цайвар саарал боржингоор хийгдсэн гурван хөшөөний нэг дэх нь 70 см өндөр, 21 см өргөн 8 см зузаан нүүрэн хэсэгтээ хоёр дүрс сийлэгдсэн байна. Одоогийн бидний хэрэглэдэг цагаан толгойн Б үсэг шиг дүрсийг нэгийг дээш, нөгөөг доош харуулсан юм шиг дүрс тодоос тод бий. Үүнээс 23 метр зайд 2 дахь хөшөө бий. 84 см өндөр, 20 см өргөн, 20 см зузаан энэ хөшөөндлнэг бүс зурсаны доод талд хоёр нарийн зураас гаргажээ. Эндээс 20 метр зайтай 60 см өндөр, 20 см өргөн, 5 см зузаан бас нэг хөшөө бий. Үүнд янз бүрийн дүрс зураг ажиглагдаагүй болно. Энэ гурван хөшөөг цувуулан байрлуулсан атал булш, хиргисүүр байхгүй байна.